Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой

Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой туршилтын нэвтрүүлэг.

Friday, April 20, 2007

Бизнесийн мөчлөг

Эдийн засагийн уналт гэнэт бий болдоггүй. Улс орны, аж үйлдвэрийн эдийн засагийн өсөлт бууралт тогтвортой биш үед үүсдэг. Энэ тогтворгүй байдал хэд хэдэн зүйлээс хамаарна. Үйлдвэрлэлийн хүчин чадалын өсөлт эцэсийн бүтээгдэхүүний үр дагаварын тэнцвэргүй байдлаас эдийн засагийн уналт бий болдог. Бизнесийн мөчлөгийн эдийн засагийн онолыг судалсанаар эдийн засагт яаж нөлөөлж байгааг уридчилан таамаглах боломжтой.
1. Бизнесийн мөчлөгийн онолууд гэж юу вэ
2. Эдийн засагчид мөчлөгүүдийг уридчилан хэр сайн мэдэж байгааг харж болно.

1. Анхдагч уналт / 1-р дайны дараах/
2. Шинэ эрин
3. Зах зээлийн өсөлт
4. Агуу уналт
5. Шинээр зэвсэглэх
6. Дэлхийн 2-р дайн
7. Дайны дараах дахин өөрчлөлт
8. Солонгосын дайн
9. Шинэ эдийн засагийн эхлэл
10. Ветнамын дайн
11. Улс төрийн бизнесийн эхлэл
12. Анхны газарын тосны уналт
13. Мөнгөний хомсдол
14. Нийлүүлэлтэнд татвар ногдуулах эхлэл

Бизнесийн мөчлөгийн түүх
Бизнесийн мөчлөг тогтворгүй байдаг. / цаг агаар шиг/ Ямарч хоёр бизнесийн мөчлөг адилгүй байдаг боловч тэдний хооронд ижил зүйлүүд байдаг. Ижил биш зүйл нь цаг хугацаа юм. Ер нь графикаас хархад бизнесийн мөчлөгүүд өсөж буурч эдийн засаг цохилтонд орж байжээ.
Бизнесийн мөчлөгийн өвөрмөц шинжүүд
Анхны эдийн засагч нар тоо хэмжээний талаар бага мэдээлэлтэй байсан. Бизнесийн мөчлөгийн эдийн засагийн бага мэдээлэл нь тэнцвэргүй тогтворгүй байдлыг бий болгож хямралд оруулж байжээ. 1720-онд Sea Bubble, 1873 Jay Cooke, 1893 Grover Cleveland, 1904- “ Баян хүний уналт” , 1929 оны 10-р сарын 2 нд хөрөнгийн биржийн уналт болсон үүнийг хар 2 дахь өдөр гэж нэрлэдэг. Гэнэтийн энэ уналтуудыг яагаад санах болсон гэхээр 1987 онд хөрөнгийн биржийн бас нэг уналт болсоноос шалтгаалан өмнөх үеүдийн уналтыг судалжээ. Өнөөдрийн эдийн засагчид бизнесийн мөчлөгийг 2 хуваасан.
1. Дээд цэг
2. Зогсонги байдал
Гэхдээ бас эдийн засагийн уналт, өсөлт ч гэж хуваасан.

График :
Цаг хугацаа
Бизнесийн байдал

Энэ бол бизнесйин мөчлөгийн амжилттай үеийг харуулсан. Үндэсний нийт бүтээгдэхүүн улирал, улирал дараалан унасан үед эдийн засагийн уналтанд шууд ордог. Уналтаас зогсонги руу ордог.
Жишээ нь : Албан бус мэдээллээр 1982 оны 11 сард
Үндэсний эдийн засагийн судалгаагаар бизнесийн мөчлөг тасралтгүй унаж өсөж байдаг. Зарим үед гэнэт агуу уналтанд орох, уналт 10 жилээр ч үргэлжлэх нь ч бий энэ бол онцлог шинж чанарууд нь юм.

Онцгой шинж
Хэрэв нэг агуу эдийн засагч удахгүй эдийн засагийн уналт ирж байна гэвэл хүмүүс хэнийг дагалдахаа яхж мэдэх вэ?
- Ер нь ихэнхдээ худалдан авагч нар юм худалдан авахаа болидог.
Жишээ нь : Үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэсэн бараа ихэж энэ үед үндэсний нийт бүтээгдэхүүн буурч, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаа болидог.
- Хөдөлмөрийн эрэлт буурдаг.
Үүнд : Ажилийн хоног буурч, сул зогсолт, ажилгүйдэл бий болдог.
- Хөдөлмөрийн бүтээмж, эрэлт хэрэгцээний материал, бараа таваарын үнэ ч буурдаг
- Цалин хөлс, үйлдвэрлэлийн хөлс бага багаар буурдаг
- Эдийн засагийн өсөлтийн үед ч уналтын байдал нь бага багаар өсдөг.
- Бизнесийн ашиг огцом буурч хувьцааны үнэ унаж хувьцаа эзэмшигчид хямралд орж зээлдэгчид зээл авах нь багасаж зээлийн хүү буурдаг.

Бизнесийн мөчлөгийн онолууд

Ер нь бизнесийн мөчлөгийн онолын хамгийн чухал нь хэрэглээний бараа хөрөнгө оруулалт. Мөчлөгүүд онцгой ач холбогдлоороо хоорондоо ялгаатай боловч, ихэнх нь адил байдаг. Энэ онолыг 2 хувааж үздэг.
- Гадаад
- Дотоод
Гадаад гэдэг нь : Бизнесийн мөчлөгийн үндэс эдийн засагийн системтэй холбоотой байдаг. Жишээ нь Байгалийн гамшиг, дайн, хүн амын өсөлт, шинэ газар, нөөц олох, техникийн дэвшилээс
Дотоод гэдэг нь : Эдийн засагийн өсөлт бууралтаас хамаарна.
Бизнесийн мөчлөгийн ганц хоёр онолийг авч үзье
Улс төрийн бизнесийн мөчлөг
Энэ мөчлөгийн онцлог нь сонгуульд сонгогчид макро эдийн засагийг аль талаас нь зохицуулж байгааг хардаг. Энэ нь 3 угтвар нөхцөлөөс хамаардаг.
1. Кейнсийн үе – Бодлого зохицуулагчид эдийн засагийн урамшуулах аргыг хэрэглэдэг
2. Сонгогчид – Эдийн засаг сайтай үеийн сонгогчид
3. Улс төрчид – Дахин сонгогдох сонирхолтой байдаг
Үүнээс улс төрчид бизнесийн мөчлөгөө хэрхэн удирдаж байгааг харая. Сонгогдсоны дараахь 1 – 2 жилд хатуу чанга торгууль ногдуулдаг. Имфляцаа багасгахын тулд ажилгүйдлийг ихэсгэж үйлдвэрүүдийг зогсонги болгодог. Жилийн дараа такс болон зээлийн хүүгээ бууруулаад ирэх үед нь сонгогчид эдийн засагийн өсөлтөө бодхоос эдийн засагийн уналтаа мартчихдаг. Ингэж хэцүү хүнд үеийг нь мартуулдаг. Энэ бол эрээ цээргүй зохиомол шинжлэх ухаан /Ш.У/ мөн үү? Үгүй энэ бол Эдвард Тафтегийн судалгааны үр дүнд улс төрийн мөчлөг гэдэг нь улс төрчид эдийн засагаа яаж явуулдагийг харуулж байна. Эдийн засагийн энэ үзүүлэлт капиталист ардчилалд их үзэгддэг. Сонгуулийн хугацаа нь ажилгүйдэлд, нэг удаагийн жинхэнэ орлогод, бага хугацааны имфляцын удирдлагад, мөнгөний урсгал, эдийн засагийн өсөлтийн бодлогод нөлөөлнө. Эдийн засагийн амьдрал улс төрийн ритмээр чичэрдэг. Энэ байдалын жишээ нь Ричард Никсон 1972 оны дахин сонгуулийн үеэр засагийн газарын нөөцөнд мөнгөний нийлүүлэлтийг өсгөх гэж их хүчилсэн. Сонгуулиас 15 сарын өмнө шууд татвар, цалин хөлсөнд хэмжүүр тогтоосон.
Жимми Картер нь дахин сонгогдсон жилдээ сургаал айлдаж хатуу чанга дэглэм тогтоосон байснаа 1980 онд Рональд Рейгэнд бут цохигдсон. Ихэнхдээ судлаад үзэхэд эдийн засагийн гэнэтийн өсөлт, бууралт нь улс төрийн асуудал байдаг. Жишээ нь – 1981-1984 оны хооронд эхний хоёр жилд ажилгүйдэл, дараагийн хоёр жилд нь эдийн засагийн өсөлт болжээ. Ихэнх бизнесийн мөчлөгийн онолууд нь гадаад, дотоод хүчиг зүйлээр холбогддог. Эдийн засагийн гэнэтийн цочирол эдийн засагийн гадаад хүчин зүйлээс үүсдэг бол, дотоод нь эдийн засагийн ажилгүйдлийн үргэлжлэлээс үүсдэг. Энэ цочирлууд нь ихэнхдээ дайнаас, улс төрийн мөчлөг, газарын тосны үнэ, гэнэт олдвор олох зэргээс эхэлдэг. Гадаад цочирлууд дотоод руу шилжих хэвийн бус хэлбэлзлийг бизнесийн мөчлөг гэнэ. Дотоод механизм нь юу вэ гэхээр гадны цочирлыг үргэлжлүүлээд байгаа хамгийн гол хүчин зүйл нь хөрөнгө оруулагч. Хөрөнгө оруулагчийн эрэлт, бүтээгдэхүүний өөрчлөлт үйлдвэрлэгчийн орлогод нөлөөлнө. Хэрэв худалдаа наймаа өсөж, ихсэх юм бол хөрөнгө оруулагч олдож бизнес цэцэглэнэ. Арилжаа буурч уналтад орвол хөрөнгө оруулагчийн төлөвлөгөөг шууд нураадаг. 1975-1978 оны өсөлтийн үед их мөнгө орж ирсэн харин 1981-1982 оны эдийн засагийн уналтын үед эдийн засаг зогсонги болсон. Энэ нь арилжаа наймааны үр дүнгээс хамаарч байна. Хөрөнгө оруулалт үүнд нөлөөлж байдаг. Энэ холбоог хурдасгагч зарчим гэдэг. Энэ зарчим нь хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх онол юм. Нийгэмд хөрөнгө оруулалт хэрэгтэй тэр нь тоног төхөөрөмж ч байж болно эсвэл эд хогшил анхдагч түвшиний үйлдвэрлэлтээс их шалтгаалдаг. Хөрөнгө дээр нь нэмээд цэвэр хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байдаг. Цэвэр хөрөнгө оруулалтаас үйлдвэрлэлийн бүтээмж өсөж, арилжаа буурч, үйлдвэрлэл тогтворжидог.

Жирийн оёдлын үйлдвэр хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа таваарыг үйлдвэрлэж, хувцас үйлдвэрлэлийг хоёр дахин хийсэнтэй ижилхэн хадгалж болдог. Арилжаа жил бүр гучин сая доллар бол блансан дээр нь жаран сая гээд үндсэн тоног төхөөрөмжийн нөөцтэй гаргадаг. Ер нь олон янзын настай машинтай нэгийг нь жил болгон засах ч юм уу эд ангийг нь солихоор блансалдаг. Тэр нь үнэ цэнээ алдахаас сэргийлдэг орлуулалт юм. Түүнд цэвэр хөрөнгө оруулалт гэж байхгүй компаниас, эсвэл өөрийн хадгаламжаас хийгддэг. Нийт хөрөнгө оруулалтын 3 сая доллар нь нэг машины орлуулалт болдог бол 27 сая доллар цалин, ногдол ашиг болдог байна. Дөрөв дэхь жилээ харахад 30 саяаас үйлдвэрлэлийн бүтээмж 45 сая болж 50% иар өссөн. Машины орлуулалт 50% иар өсөх болсон. Дөрөв дэхь жилд нэг машин авах бус арван нэгэн машин авах хэрэгтэй болдог. Арван машин нь орлуулалтанд ашиглагдана. Орлого 50% иар өссөн, дахиад 50% иар өсөхөд 100% гэж үзэх үү? Байнгын орлоготой байж энэ орлогоо хөрөнгө оруулалт болгодог зарчимыг хурдасгагч зарчим гэнэ. Хэрэв орлого олхоо боливол цэвэр ашиг нь шууд тэг болно. Долоо дахь жилийг харвал орлого нь 1 машины үнэн дээр унана. Ирээдүйтэй ажиллаж чаддаг хүмүүст энэ зарчим үр дүнтэй. Харин эдийн засагийн уналтанд орсон үед сэргэн босохдоо удаан байдаг.

Үржүүлэгч хурдасгагчын харилцаа
Бизнесийн мөчлөгийн онолын нэг үржүүлэгч хурдасгагч 2-ын хослуулсан онол. Жишээ нь машин үйлдвэрлэдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн буурвал тэр үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зогсонги болж орлого хоол унд бүгд уналтанд ордог. Хувцасны үйлдвэрлэлийг жишээ болгон авч үзвэл үр дүнгийн өөрчлөлтийг нэмэгдүүлхэд хувцасны наймааг хөгжүүлхээ болиод бууруулж ч магадгүй. Хэрэв үр дүн маш хурдан буурах юм бол хурдасгасан цэвэр хөрөнгө оруулалтыг зогсооно. Гэвч нийт хөрөнгө оруулагчийн нийт үйлдвэр тоног төхөөрөмжинд оруулсан хөрөнгөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Үүнийг харахад хөрөнгө оруулалт хэр удаан хугацаатай байж чадахыг нь мэдэж болно. Хөрөнгө оруулагчийнхаа үр дүнгээр дахин сэргэж болно. Энэ үед үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт, орлуулалтыг хийх хэрэгтэй. Жишээ нь ноён Хайдэ гуай доктор Хайдэ болоод гарч ирж болно. Шинэ хөрөнгө оруулалт цааш цаашдаа өсөж, үржигдээд явж болно. Зарим үедээ эсрэг болж гэнэт үр дүн нь багасаж удааширдаг. Гэхдээ л хурдасгах зарчим өсөлтийн эсрэг ажилладаг. Жишээ нь яг онгоц шиг. Ер нь үржүүлэгч хурдасгагч зарчим нь өнөөдөрийн бизнесийн хөгжилийн зарчим болж байна. / мөнгө, зах зээл, сан хүү, имфляц гэх мэт/


Урьдчилан мэдэх зарчим

Эдийн засагийг урьдчилан мэдэх нь маш чухал. Үүнд : Бизнесийн орлого, эдийн засагийн үйлдлүүдийн хэлбэлзэл. Хэрвээ бизнес буурч байгаагаа мэдэх үед арга хэмжээ авч зохицуулдаг. Эдийн засагчид эрх баригчид эдийн өсөж буй үед мөнгө санхүүгийн бодлогодоо арга хэмжээ авч зохицуулалт хийдэг. Зөв урьдчилсан мэдээлэл эрх баригчидыг зөв алхам хийхэд тусалдаг. Урьдчилан мэдэх гэдэг нь урлаг юм. Яагаад гэвэл бизнесийн мөчлөг хуучны механикжсан давтамж биш учираас сайн дүн шинжилгээ хийж байж урьдчилан мэдэх болдог. Эдийн засагийн давуу тал нь жил жилээр сайн урьдчилаж мэдсэнээс болдог. Шинжлэх ухааны техник хэрэглэхгүй сарны гэрлээр таамгалдаг хүмүүсийн асуудал биш. Ерөнхийдөө эдийн засагийн онолчид нийт нийлүүлэлт, нийт эрэлт хоёроо нийлүүлж дүн шинжилгээ хийдэг. Заримдаа шинэ үеийн техник хэрэглэдэг.

0 comments

Ажлын ярилцлага

Ажлын ярилцлагыг ерөнхийд нь мэдээлэл авах ба янз бүрийн бэрхшээл тулгамдсан асуудал, гэрээ хэлэлцээр ярилцахад ашгилдаг.
Ердийн ярилцлага:
-Ярилцлага авагч
-Ярилцлага өгөгч
Зарим нэг тохилдолд нэгээс дээш ярилцлага авагч байдаг.Бас заримдаа нэгээс дээш ярилцлага өгөгч байдаг.Ярилцлага бол харилцан ярилцах хэлбэр. Ярилцлага нь хоорондын харилцаагаа зөв авч явах нэг гол ойлголт юм.

Ажлыг үр дүнгээр дүгнэлт хийх

Энэ ярилцлага нь ажиглаж дүгнэж ажлын үзүүлэлтийг сайжруулах , эсвэл албан тушаалыг ахиулхад их нөлөөлдөг. Ярилцлага авагч ярилцлага өгөгчийн сул талыг нь дуридаж энэ сул талаа яаж зөв болгож засах талаар ярилцана. Ийм ярилцлагыг хүн хүлээж авах нь илүү байдаг. Иймэрхүү арга зүйг хэрэглэж баримталдаг байгууллагат ажиллаж байгаа бол та өөрийгөө их азтайд тооцох хэрэгтэй.


Мэдээлэл цуглуулах

Ийм ярилцлага бол судалгааны ажилд зориулж мэдээ мэдээлэл цуглуулдаг. Шинэ мэдээлэл олж авсанаар шинэ санаа олж нээж шинэ шинэ мэдээлэл цуглуулдаг.

Цагдаагын ярилцлага

Энэ ярилцлага осол аваар хулгай дээрэм гарах тохилдолд мэдээлэл өгч ярилцана. Цагдаад мэдээлэлээ тодорхой өгч ярилцах хэрэгтэй. Цагдаад өгсөн мэдээллийг тэмдэглэж авах юумуу эсвэл тодорхой санаж байх шаардлагатай. Цагдаа мэдүүлгийг бичиж авсан тохилдолд баталгаажуулж гарын үсэг зурсан мэдээллийнхээ нэг хувыг өөртөө авч хадгалах ёстой.








Амин хайр

Амин хайр
Буурал дэлхий
Буруу эргэхгүй
Бурханы нөмөрт
Буянаа дундлахгүй
Дахилт
Энэ л үнэнд
Ихэр заяандаа
Ихэрлэн жаргая
Ай миний амин амин хайраа

Дүүрэн наран
Дундуур жаргахгүй
Ятгын эгшиг
Яаран саарахгүй
Дахилт
Наадмын морьд
Дутуу эргэхгүй
Найрын дугараа
Дундаа тасрахгүй
Дахилт
Нартай тэнгэр
Оддоо шилгээхгүй
Насны хань минь
Тавилан төөрөхгүй
Дахилт
Надад энэ дуу үг ая нв маш их таалагдсан учраас та бүхнийг ч бас сураасай гэж бичлээ. Чимэддоржийн ая Эрдэнэчулууны үг Амин хайр гэдэг дуу дуучин Дэлгэрмаа дуулдаг юм. Дахин дахин сонсхоод үзээрээ сайхан дуу шүү.

Thursday, April 19, 2007

Ганц олдох залуу нас

Ганц олдох залуу нас…
[ 2007-04-19 ]

Яагаад биднээс урвадаг вэ? Эр хүнд байгалаас заяасан урвагч зан бэлэглэсэн бололтой. Тэд үргэлж шинийг эрэлхийлж байдаг олон зантай гэж хэлж болно. 1. Чи түүнтэй хамт орой үдэш гарч үдэшлэг цэнгүүнд явдаггүй. Харин тэр олны дунд толгой эргэн мансуурч хажуугаараа өнгөрөх дэгжин охидод харцаа унагана. Түүнд яг энэ мөчид үргэлж Winnie the Pooh-тай хамт байх тааламжтай зүйл биш мэт санагддаг. Тэр чамайг арван хуруу шигээ мэддэг болчихсон тул түүний хувьд чи шинэлэг алим биш болсон байна. Түүнд тухайн үед юу юунаас илүү түүний дэргэд бүжиглэх охин ямар дотоож өмссөн байгаа нь сонирхолтой байх болно. 2. Санамсаргүй бүх юм болж өнгөрнө. Тэр өөрөө ч юу болсныг мэдэхгүй. Хөгжим чанга дуугарч найзууд хажуунаас хөөргөж, урдаа байсан хундагатай архи, лаазтай юиво бүрийг хоослоод л байсан. Хаанаас тэр охин гараад ирсэн нь бүү мэд. Түүнийг ёстой л гамшиг ниргэж. Харин чи энэ бүхнийг хэрхэн хүлээн авч хандах бол... 3. Ихэнх залууст дараах нөхцөл үйлчилдэг гэхэд хэлсдэхгүй. Энэ нь хөвгүүд хайртай охиндоо шүлэг уншиж өгч, уруул дээр чинь зөөлөн үнсэж чихэнд чинь хайрын үгс шивнэдэг бол, бусад нь түүний хувьд хэн ч биш байдаг учраас тэднээс шууд сексийн харьцааг шаардан өөрийн бэлгийн амьдралын туршлагыг зузаатгахыг боддог нь харамсалтай. Мэдээж энэ муухай, шударга бус хэрэг. Энэ бас л гамшиг. Харамсалтай нь бэлгэвч та хоёрын харьцааг аварч чадах болов уу? 4. Чи хэн нэгэн хөвгүүнтэй дотносож эхэлсэн. Гэхдээ та хоёрын дунд сайхан найзын харьцаанаас өөр юу ч байхгүй. Гэтэл найз банди чинь тэгж бодохгүй байгаа. Түүний хувьд энэ бол тийм ч сайхан санагдахгүйгээр барахгүй тэр ч чамд өөр шиг шиг чинь хандаж чадна гэхдээ харуулахыг оролдоно. Хардалт, урвалт хамт оршдог юм шүү. Хэрвээ чи урвасан бол... Эхлээд өөрийгөө гартаа ав. Хэрвээ чи өнгөрсөн явдалд маш их шаналж, харамсаж байгаа бол чимээгүй өнгөрсөн нь дээр. Тэр хэзээ ч үүнийг уучлахгүй шүү дээ. Харин чамд энэ бүхнийг ухаангүй дурласны улмаас хийсэн санагдаж байгаа бол өөрийн мэдрэмжээ хуурамж биш гэдэгтээ бүрэн итгэдэг болтлоо хүлээ. Хүчтэй бас шунахай хүсэл зүрх сэтгэлийг хуурдаг тул энэ мэт хуурмаглалд автан оорийн ойр дотны, үнэ цэнэтэй хүнээ алдаж болох юм шүү. Иймээс ямарч тохиолдолд чи чимээгүй өнгөрч бүгдийг нууцлан үлдсэн дээр шүү. Ухаалаг байж нөхөрлөлөө хамгаалаарай. Хэрвээ чамаас урвасан бол... Түүн рүү юм шидэж хэрүүл шуугиан үүсгэх хэрэггүй. Харин үүний оронд аль болох тайван байж түүнийг буруугаа хүлээхийг нь хар. Тэр чамаас өнөөдөр урвасан бол маргааш ч гэсэн урвах болно. Иймээс чимээгүй түүний нүглээ наминчдахыг нь сонсоод гарч од. Тэр чамайг давтагдашгүй бас ухаалаг дахин өөрт нь олдохгүй, ховорхон цэцэг байсныг мэдрэх болно. Түүний хийсэн алдаанд өөрийгөө буруутгаж, өөрийгөө зовоох ямарч шаарддлагагүй. Түүний өнгөрсөн дурсамжтай нь хамт булшил. Эцэст нь хэлэхэд хүнд ганц амьдрал заяадаг болохоор тэр амьдралыг сайн сайхан, аз жаргалтай хайраараа гэрэлтүүлж амьдраарай. Уучлах газараа уучилж чаддаг байгаарай.