Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой

Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой туршилтын нэвтрүүлэг.

Friday, November 9, 2007

Агаарын бохирдол

Агаар мандал Хүний амьдрах орчны хамгийн хувьсамтгай бүрдэл хэсэг болох хүн төрлөхтний оршин тогтнох үндэс болсон шим мандал бүхэлдээ өөрчлөгдөх аюул нүүрлэх вий гэсэн эмзэглэл дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн агаар сүүлийн түмэн жилд тохиолдоогүй их дулаарч агаарын уур амьсгалын өөрчлөлт хүйтэн уур амьсгалтай дээд өргөрөгт илүү тод илрэх хандлагатай байгаа юм. Агаарын бохирдолын хувьсах өөрчлөлтөнд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж , илэрсэн өөрчлөлтийг даруй зогсоох, арилгахад анхаарлаа хандуулах нь чухал.Агаарын бохирдол[1]
Энэ нь эдүгээ Монголын нийслэлийн хамгийн гамшигг үзэгдэл, нэн хурц асуудлын нэг боллоо. Цаашдаа ч улам хурцдах болно.
Яагаад гэвэл агаар нь хүний хүнс, тэр тусмаа маш үнэт хүнс, ямар ч амин дэмээр орлуулшгүй хүнс юм. Тэгэхлээр амьсгалах агаар нь хэт бохирдож, хорт утаан мананцарын хэмжээнд хүрсэн Улаанбаатар хотод хэн боловч амьдарч, ажиллана гэдэг нэг ёсондоо эрүүл мэндээрээ дэнчин тавьж буй хэрэг юм гэж хэлбэл өнөөдөр хэн ч маргахгүй, бас их дэгсдүүлсэн үг хэмээн ойлгогдохгүй биз.Хотын утааны ерөнхий байдал баруун талдаа өвлийн ид галлагааны үед өндрөөшөө мөнөөх Морин-Уулын оройтой тэгширч, Туул голын хөндийгөөр уруудан Түргэний голоор битүү суунаглаж, хараа алдран, улмаар буцаж Айдасын даваагаар талж, Алдар толгойг бүрхэж, Яармагийн хөндийгөөр үргэлжилж, Улаанбаатарын үүсгэл утаатай нийлдэг болсон нь нийслэлчүүдийн хувьд "үхлийн хар цагираг" үүсгэдгийг үүнийг нэрлэгч байнга харж суухад дотор муухайрч, зүрх шимширдэг. юм.
Цианит натрид хордсон хүмүүст илрэх шинж тэмдэг

Цианит нь тунгалаг цагаан өнгөтэй талстлаг бодис. Эсийн амьсгалах бопон цусан дахь хүчилтөрөгчид шууд нөлөөлдөг тул хүнийг үхэлд хүргэх аюуптай. Үхэлд хүргэх тун нь ердөө л 0.1 грамм. Энэ бодис хүн, амьтны ген болон гармонид шингэсэн бол 50-60 жилийн дараа үр удамд нь илэрдэг. Хүнд илрэх хордлогын хэлбэр иь цианитын агуулгаас хамаарч харилцан адилгүй бөгөөд толгой эргэх, өвдөх, ухаан алдах, амьсгал боогдох, биеэр идээт үрэвсэл гарах улмаар тун хэтэрсэн үед үхэлд хүргэх аюултай. Хөрс болон усанд байх зөвшөөрөгдсөн хэмжээ 0.2млграмм

.Мөнгөн усанд хордсон хүмүүст илрэх шинж тэмдэг
Мөнгөн ус нь ууршимтгай шинж чанартай, уур нь маш хортой, хор нөлөө нь удаан хугацааны дараа илэрдэг бодис юм. Уур нь агаараас хүнд учир нам дор газар хуралддаг, хүнд маш хортой хордлого өгдөг, Учир нь хор нь маш удаан хугацаагаар хүний биед хадгалагдаж, яваандаа үр удамд нь муугаар нөлөөлдөг аюултай бодис. Мөн мөнгөн ус нь арьсаар шимэгдэж цусны цагаан цогцос эд эсүүдэд нөлөөлдөг тул олон жилийн дараа хор нь илэрч хорт хавдар үүсгэдэг. Мөнгөн усанд хордсон хүмүүст дараахь шинж тэмдэг илэрнэ. Хүний эд эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, гүнзгий хямралд оруулдаг.
Хэрэв тухайн хүн мөнгөн усны уураар хордсон бол толгой нь өвдөх, халуурах, бөөлжих суулгах цаашлаад хэсэг хугацааны дараа цусархаг хам шинж илрэх, буйл үрэвсэх, ам шархлах зэрэг аюултай. Хүндэрсэн тохиолдолд тухайн хүн зүрх судасны дутагдалд орж шээс нь хүртэл хаагддаг. Хэрэв хлорт мөнгөн усаар хурц хордсон бол улаан хоолой болон гэдэс хурц өвдөх, бөөлжих, аманд төмөр амтагдах, шүлс гоожих, буйлнаас цус шүүрэх, амны салст бүрхэвч зэсэн улаан өнгөтэй болдог. Энэ нь аажимдаа эалгиур хэсэг болон буйланд хар бараан хүрээ үүсгэж, шархлуулна. Зарим тохиолдолд гуравхан хоногийн дотор бөөрний хурц дутагдалд оруулж, төв мэдрэлийн системийг хямруулах нь ч бий. Архаг хордлогын үед цочромтгой болох, сульдах, толгой өвдөх, зүүд эвгүйрэх, гар хуруу салганах, зүрх дэлсэх, хөлс цутгах, өндгөвчний үйл ажиллагаа алдагдах мөн бамбай булчирхайн хордлого болон илэрдэг гэжээ.
Манай улсын Засгийн газар Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр агаарын бохирдлыг зургаан үзүүлэлтээр хэмжих хяналтын таван станц оруулахаар тохиролцсон, Шинэ станцуудыг суурилуулахаар бэлтгэж суурилуулсан нь сайшаалтай юм.

Гэвч суурьшил өөрөө байгалийг доройтуулагч хүчин зүйл болсныг бид хүлээн зөвшөөрч “Тогтвортой орчныг хангах” хөгжлийн үзэл баримтлал экологийн аюулгүй байдлыг хангах үндсэн боломжийг бий болгох шаардлагатай байна. Уур амьсгалын системд хяналт тавих, дэлхийн ажиглалтын систем, агаарын чанарын албаны сүлжээнд Монгол улсын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгал, озоны давхарга, нарны хэт ягаан туяаны үзүүлэлтийг байнгын хяналт шинжилгээнд байлгаж олон улсын байгууллага болон бусад улс оронтой мэдээлэл солилцоог өргөжүүлэх
Улс орны нийгэм эдийн засаг , экотогтолцооны мэдээллийн сан байгуулах, уур амьсгалын богино үетэй өөрчлөлтийн нөлөөлийг үнэлэх
Агаар мандлыг хамгаалах асуудлаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах
Хүний эрүүл мэнд, уулархаг нутгийн экотогтолцоонд нарны хэт ягаан туяа, бохирдуулах бодсын нөлөөлийг судлах зайлшгүй шаардлага бий болоод байна. Манай улсын хүн ам төвлөрсөн хот суурин газар агаарын бохирдол дараах эх үүсвэрүүдээс үүсч байна.
· Дулааны цахилгаан станц
· Гэр хорооллын зуух болон бага оворын уурын зуух
· Авто машин болон бусад хөдөлгөөнт эх үүсвэр
· Хог хаягдал, үнсэн сан, лагийн талбай
· Газар ашиглалт
Агаарт бохирдуулагч бодис гаргадаг бусад эх үүсвэрүүд (шатхуун түгээх станц, ууршимтгай химийн бодис хэргэлэдэг үйлдвэр үйлчилгээний газар гэх мэт)
Томоохон хот суурин газарт хийсэн агаарын бохирдлын хяналт шинжилгээний
[1] дүнгээс үзэхэд агаар дахь гол бохирдуулагчид нь азотын давхар исэл, тоос, нүүрстөрөгчийн дутуу исэл эрэг байна.
Амьсгалд шууд нөлөөлөх орчны бохирдол нь 80 хувь нь байна. Гэр хороолол хамрах талбайн хувьд ч хүрээлэн буй орчныг бохирдуулах нөлөөллийн хувьд ч нийслэл хотын бохирдлын томоохон эх үүсвэрийн тоонд зүй ёсоор тооцогдох болсон. Улаанбаатар хотын газар нутгийг 120 хэсэгт хувааж утааны эх үүсвэрийг тогтооход түлшний наймаа эрхлэгчид жилд 4,7 сая тонн нүүрс борлуулдагаас 600 мянган тонныг гэр хорооллынхон хэргэлдэг байна.

Агаар мандал

Агаар мандал Хүний амьдрах орчны хамгийн хувьсамтгай бүрдэл хэсэг болох хүн төрлөхтний оршин тогтнох үндэс болсон шим мандал бүхэлдээ өөрчлөгдөх аюул нүүрлэх вий гэсэн эмзэглэл дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн агаар сүүлийн түмэн жилд тохиолдоогүй их дулаарч агаарын уур амьсгалын өөрчлөлт хүйтэн уур амьсгалтай дээд өргөрөгт илүү тод илрэх хандлагатай байгаа юм. Агаарын бохирдолын хувьсах өөрчлөлтөнд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж , илэрсэн өөрчлөлтийг даруй зогсоох, арилгахад анхаарлаа хандуулах нь чухал.