Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой

Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой туршилтын нэвтрүүлэг.

Thursday, May 3, 2007

SPSS программ

SPSS программд хувьсагчийг тодорхойлох

Excell программ ашиглан оруулсан SPSS программд хувьсагчийг тодорхойлох
мэдээллийг (Excell-ийн файлыг) SPSS программ руу хөрвүүлэх татан авах боломжтой.
Excell программ ашиглан оруулсан мэдээллийн маань багана бүр тус тусдаа бие даасан хувьсагч болох бөгөөд бүгд өөр хоорондоо ялгаатайгаар нэрлэгдсэн байх ёстой. (Энэ нь баганын хаягнаас ялгаатай ) Бидний толгой мөр болгон оруулсан хувьсагчийн нэрс маань тухай өгөгдлийг SPSS программ руу татаж авах үед автоматаар мөнхүү хувьсагчийн нэр болж ордог. SPSS программд яг адил нэртэй 2 өөр хувьсагч байж болохгүй учраас Excell программын тогой мөрөнд оруулсан хувьсагчийн нэр өөр хоорондоо ялгаатай байх ёстой. (Энэ нь Excell программд хэдий бололцооэой ч гэсэн )
Мэдээлэлээ компьтерт шивж оруулаад шалгасны эцэст SPSS программын Data Editor цонх руу татаж авч, хувьсагчйиг тодорхойлон, мэдээллийг боловсруулахад бэтгэл ажлыг гүйцэтгэнэ.
SPSS программыг ажиллуулья. Ингэхэд хамгийн түрүүнд Data Editor цонх идвэхжих ба үүний өмнө үндсэн сонголт бүхий харилцан цонх нээгдэнэ.
· Хэрэв та SPSS программыг анхлан ашиглах гэж байгаа бол энэ программын талаарх товч үйлгүлт авахын тулд хатгийн эхний Run the tutorial гэсэн сонголтыг идэвхжүүлж ОК товчийг дар. Энэ нь SPSS программыг эхлэн суралцагчдад зориулсан хичээл юм.
· Type in data сонготын хийснээр мэдээллээ оруулах засварлах үйлдлийг гүйцэтгэнэ.
· Run an exisiting query сонголтоор өмнө нь үүсгэсэн Query файлыг ажиллуулна.
· Create new query Database Wizard сонголтоор өгөгдөлийн сан ашиглан шинэ Query үүсгэх үйлдлийг гүйцэтгэнэ.
· Open an existing data sourse –ийг сонгосноор өмнө
Ингэхдээ SPSS программын өгөгдлийн файл биш өөр төрлийн файл нээх гэж байгаа учир More files гэдгийг сонгон авч Ок товчийг дарна. Ингэхэд Open file файл нээх цонх гарч ирэх бөгөөд энэ цонхны Files of tyre буюу файлын төрөл гэсэн талбараас Exel [‘.xls]гэснийг сонгож идэвхжүүлснээр xls өргөтгөлтэй файлууд цонхонд ил харагдана. Одоо open товчийг дарвал дараах цонх гарч ирдэг.
Энэ цонхонд тухайн файлын Sheet-ээс ямар мужид байгаа мэдээллүүдийг сонгон авч Data Editor цонхонд оруулах вэ гэдгээ зааж өгнө. Үүний дараа Ок товч дарвал бидний сонгож авсан мэдээлэл Data editor цонхонд орж ирэхийн зэрэгцээ,эхний мөрийг автоматаар хувьсагчуудын нэр болгож авдаг.Үүний тулд зураг дээр байгаатай адил Read variable names from the first row of data идэвхжүүлэгдсэн байх ёстой. Энэ товчийг идэвхжүүлээгүй бол Variable name буюу хувьсагчдийн нэрийг толгой мөрнөөс уншилгүй бүх хувьсагчдийг ерөнхий нэр өгч дугааралдаг. Таны өгөгдөл үнэн зөв алдаагүй бол өгөгдөлөө Data editor цонхонд татаж авч мэдээллээ боловсруулах ажилдаа орно.Хэрэв алдаа гарсан өөр төрлийн өгөгдөл оруулсан зэргээс үүдэн SPSS программ руу хөрвүүлэх боломжгүй болвол Output цонх идэвхжиж татаж авч чадаагүй мэдээлэл бүхий нүднүүдийн талаар сэрэмжлүүлэг гарч ирнэ.Үүнийг ашгилснаар аль баганын хэд дэх мөрөнд ямар мэдээлэл бүрэн танигдаж чадахгүй байгааг илрүүлэн засаж болно.Өгөгдлийг татаж авсны дараа хувьсагчийг тодорхойлох үүргийг Data Variable командаар гүйцэтгэнэ. Exel-ийн Sheet –тэй адил дэлгэцийн доод хэсэгт Data view , Variable view гэсэн бичиг бүхий 2 товчийг дарсанаар нэг горимоос нөгөө горимд шилжиж болно.
Variablie View горимд хувьсагчийг тодорхойлох үйлдлийг гүйцэтгэхийн зэрэгцээ хувьсагч тус бүрийн мэдээллийг эндээс хйрж болно. SPSS программд хувьсагчийн нэрийг тодорхойлох журам:
Хувьсагчийн нэр 8-аас лүүгүй тэмдэгтээс бүрддэг.
Хувьсагч бүр өөр хоорондоо ялгаатай.2 өөр багана 2өөр хувьсагч адлхан нэртэй байвал 2 дах хувьсагч нь VAR0001 гэх мэтчилэн өөр ерөнхий нэрээр нэрлэгдэж , дугаарлагдана.
SPSS программд хувьсагчийг нэрлэхдээ ашиглаж болхооргүй тэмдэгтүүдийг ашигласан бол VAR00002 гэх мэт автомаатаар нэрлэгдэнэ.Хэрэв ийм ерөнхий дугаартай хувьсагч олон гарвал тухайн багананд ямар хувьсагч байгааг ойлгоход хүндрэл гарч болзошгүй.Хувьсагчийн нэрэнд @, #, S, _ зэрэг тэмдэгтүүдийг ашиглаж болно.
?, ! , _ , * , / гэх мэт дээрхээс бусад тэмдэгтүүдийг ашиглах , мөн хувьсагчийн нэр бичихдээ зай (space) оролцуулж болохгүйг анхаар.
Хувьсагчийн нэр заавал үсгээр байх ёстой.
Хувьсагчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл тайлбарыг Label баганыг ашиглаж хувьсагчийг нэмж тодорхойлсон нэмэлт мэдээллийг оруулана.
· Type гэсэн багананд хувьсагчийн төрлийг тодорхойлоно.
· Numeric Тоон хувьсагч
· Comma ,Dot Тоон хувьсагчийн нэг төрөл бөгөөд өгөгдлүүдийг
тусгаарлах тэмдэгт ашиглан харуулдаг.
Data view горимд мэдээллээ оруулах, шалгах, засварлах боломжтой.
Variabie view горимд хувьсагчд дараах байдалтай харагдана.
Өөрөөр хэлбэл нэг респондентын хариулт буюу өгөгдлүүд бие даасан нэг мөр болно. Үүнийг case буюу тохиолдол хэмээн нэрлэнэ. Data view горимд тухайн хувьсагч хэд хүртлэх тэмдэгтээс бүрдэж байгааг заана. Энэ нь үсэнт [string]хувьсагч буюу чанарын шинж тэмдэгт голлон зориулагдсан.
Decimais аравтын бутархайн таслалаас хойшхи орны тоог заана.
Values талбарт хувьсагчийн авах утгуудыг тодорхойлоно.
Missing гэсэн талбарт тооцооноос хасах утгуудыг зааж өгдөг.
Measure буюу хэмжээсийн талбарт шнж тэмдэгийн хэмжлтийн түвшнг тодорхойлоно.
Тоон утгыг Scaie
Эрэмбийн шкалаар хэмжгдсэн шнж тэмдэгийг Ordial
Нэрэлсэн шкалаар хэмжигдсэн шинж тэмдэгийг Nominal гэж тодорхойлоно.Гэвч мэдээллийг боловсруулахад статистк аргуудыг өргөн хүрээтэй ашигладаг. Судлагааны мэдээллийг бловсруулах статистик аргуудыг ерөнхийд нь дескриптив статистик ба инференшэл статистик гэж 2 түвшинд хувааж үздэг.Дескриптив статистик нь хувьсагч буюу шинж тэмдгийн тархалт хууль зүй тогтлыг гадаад хэлбэр талаас нь голлон судалдаг бол инференшэл статистик нь илүү шинжилгээний түвшний аргуудыг багтаадаг.Статистикийн анхдагч боловсруулалт инференшэл статистикийг гүнзгийрүүлсэн боловсруулалт буюу ахисан түвшний статистик шинжилгээ болно. SPSS програмыг ашиглан судалгааны дүнг боловсруулахад Analyze, Graphs, Transform командын цэсийг ашигладаг. Analyze цэсд корреляцийн ба регрессийн шинжилгээ хүчин зүйлийн дисперсийн шинжилгээ ,кластер болон загварчлах аргууд бие даасан командаар биелэгдэхүйцээр зохион байгуулагдсан байдаг.Боловсруулах арга, гүйцэтгэх үйлдлээ сонгосны дараа аль хувьсагчийн хувьд бодолт хийх вэ гэдгээ сонгож Dialog Box харилцах цонхыг идэвхжүүлэнэ.Анхдагч боловсруулалтыг хийхдээ Analyze цэсийн Descriptive statistics командыг ашиглана.
Analyze цэсээс Descriptive statistics
Freguencies командыг сонгон авснаар Freguencies гэсэн харилцах цонх нээгддэг.

2 comments:

Unknown said...

spss дээр хр ийн ө ү үсэг гарахгүй юм. энийг шийдэх арга байна уу? monkey эд нарыг хэрэглэмээргүй байна л даа.

С.Баясаа said...

сайн байна уу SPSS дээр крилээр яаж бичих вэ бичихээр ?? тэмдэгт болоод байхын