Амин хайр
Буурал дэлхий
Буруу эргэхгүй
Бурханы нөмөрт
Буянаа дундлахгүй
Дахилт
Энэ л үнэнд
Ихэр заяандаа
Ихэрлэн жаргая
Ай миний амин амин хайраа
Дүүрэн наран
Дундуур жаргахгүй
Ятгын эгшиг
Яаран саарахгүй
Дахилт
Наадмын морьд
Дутуу эргэхгүй
Найрын дугараа
Дундаа тасрахгүй
Дахилт
Нартай тэнгэр
Оддоо шилгээхгүй
Насны хань минь
Тавилан төөрөхгүй
Дахилт
Надад энэ дуу үг ая нв маш их таалагдсан учраас та бүхнийг ч бас сураасай гэж бичлээ. Чимэддоржийн ая Эрдэнэчулууны үг Амин хайр гэдэг дуу дуучин Дэлгэрмаа дуулдаг юм. Дахин дахин сонсхоод үзээрээ сайхан дуу шүү.
Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой
|
Friday, April 20, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment