Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой

Либерти Хөгжлийн Төвийн Дуу Хоолой туршилтын нэвтрүүлэг.
Showing posts with label Бороо Цас. Show all posts
Showing posts with label Бороо Цас. Show all posts

Friday, April 20, 2007

Ажлын ярилцлага

Ажлын ярилцлагыг ерөнхийд нь мэдээлэл авах ба янз бүрийн бэрхшээл тулгамдсан асуудал, гэрээ хэлэлцээр ярилцахад ашгилдаг.
Ердийн ярилцлага:
-Ярилцлага авагч
-Ярилцлага өгөгч
Зарим нэг тохилдолд нэгээс дээш ярилцлага авагч байдаг.Бас заримдаа нэгээс дээш ярилцлага өгөгч байдаг.Ярилцлага бол харилцан ярилцах хэлбэр. Ярилцлага нь хоорондын харилцаагаа зөв авч явах нэг гол ойлголт юм.

Ажлыг үр дүнгээр дүгнэлт хийх

Энэ ярилцлага нь ажиглаж дүгнэж ажлын үзүүлэлтийг сайжруулах , эсвэл албан тушаалыг ахиулхад их нөлөөлдөг. Ярилцлага авагч ярилцлага өгөгчийн сул талыг нь дуридаж энэ сул талаа яаж зөв болгож засах талаар ярилцана. Ийм ярилцлагыг хүн хүлээж авах нь илүү байдаг. Иймэрхүү арга зүйг хэрэглэж баримталдаг байгууллагат ажиллаж байгаа бол та өөрийгөө их азтайд тооцох хэрэгтэй.


Мэдээлэл цуглуулах

Ийм ярилцлага бол судалгааны ажилд зориулж мэдээ мэдээлэл цуглуулдаг. Шинэ мэдээлэл олж авсанаар шинэ санаа олж нээж шинэ шинэ мэдээлэл цуглуулдаг.

Цагдаагын ярилцлага

Энэ ярилцлага осол аваар хулгай дээрэм гарах тохилдолд мэдээлэл өгч ярилцана. Цагдаад мэдээлэлээ тодорхой өгч ярилцах хэрэгтэй. Цагдаад өгсөн мэдээллийг тэмдэглэж авах юумуу эсвэл тодорхой санаж байх шаардлагатай. Цагдаа мэдүүлгийг бичиж авсан тохилдолд баталгаажуулж гарын үсэг зурсан мэдээллийнхээ нэг хувыг өөртөө авч хадгалах ёстой.








Амин хайр

Амин хайр
Буурал дэлхий
Буруу эргэхгүй
Бурханы нөмөрт
Буянаа дундлахгүй
Дахилт
Энэ л үнэнд
Ихэр заяандаа
Ихэрлэн жаргая
Ай миний амин амин хайраа

Дүүрэн наран
Дундуур жаргахгүй
Ятгын эгшиг
Яаран саарахгүй
Дахилт
Наадмын морьд
Дутуу эргэхгүй
Найрын дугараа
Дундаа тасрахгүй
Дахилт
Нартай тэнгэр
Оддоо шилгээхгүй
Насны хань минь
Тавилан төөрөхгүй
Дахилт
Надад энэ дуу үг ая нв маш их таалагдсан учраас та бүхнийг ч бас сураасай гэж бичлээ. Чимэддоржийн ая Эрдэнэчулууны үг Амин хайр гэдэг дуу дуучин Дэлгэрмаа дуулдаг юм. Дахин дахин сонсхоод үзээрээ сайхан дуу шүү.